Ши Жиньпин Оросын Нэгдсэн Орос намын дарга Медведевтэй уулзлаа

Ши Жиньпин Оросын Нэгдсэн Орос намын дарга Медведевтэй уулзлаа

12-р сарын 12-нд Хятадын Коммунист намын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин Оросын Нэгдсэн Орос намын дарга Дмитрий Медведевтэй АИХ-ын ордонд уулзав. Ши Жиньпин хэлэхдээ, Хятад улс Оростой хөгжлийн стратегийн уялдаа холбоогоо бэхжүүлж, хоёр орны хамтын ажиллагааны дотоод хөдөлгөгч хүчийг ашиглаж, хоёр орон болон хоёр ард түмэнд тасралтгүй үр өгөөжөө өгөхөд бэлэн байна. Хятад Орос хоёр орон НҮБ, БРИКС-ийн хамтын ажиллагааны механизм, ШХАБ зэрэг олон талт хүрээнд харилцаа болон хамтын ажиллагаагаа нягтруулж, НҮБ-аар төв болгосон олон улсын тогтолцоог тууштай хамгаалж, жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлж, олон улсын дэг журмыг илүү шударга, зүй зохистой замаар хөгжүүлэхийг ахиулж, дэлхийн стратегийн тогтвортой байдал болон олон улсын шударга төв ёсыг хамтдаа хамгаалах болно гэжээ.
12-Dec-2024
Мэдээ