1 сарын 1
Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
| Түүхэн жилийн өдөр 12 сар · 1 сар · 2 сар |
|||||||||||||||||||||||||||||||
|
1 сарын 1 буюу Нэгдүгээр сарын нэгэн нь Григорийн тооллын жилийн эхний өдөр юм.
Түүх[засварлах | edit source]
Дундад зууны үед Баруун Европын ихэнх улсууд жилийн хамгийн эхний өдөр гэж үзэн баяр тэмдэглэдэг байжээ. Тухайн үед зул сарын баяраас хойш 7 хоног, жилийн хамгийн эхний өдөр хүртэл баярладаг байжээ. Зүүн Европын ихэнх улсад тухайн цаг үедээ есдүгээр сарын 1-ний өдрийг жилийн эхний өдөр гэж үзэн тэмдэглэдэг байсан гэдэг. Англичууд жилийн хамгийн эхний өдрийг 12-р зуунаас хойш тэмдэглэж ирсэн байна. Харин Шотланд улс 1600 оноос эхлэн жилийн хамгийн эхний өдрийг нэгдүгээр сарын 1-нээс тооцож эхэлсэн бол 1700-аад оны дундаас эхлэн Британийн колони улсуудад нэгдүгээр сарын 1-ний өдрийг тоолсон юм.
Нэгдүгээр сарын 1-ний өдрийг албан ёсоор тоолж ирсэн улсууд:
- 1362 Литвын вант улс
- 1522 Венецийн Бүгд найрамдах Улс
- 1544 Ариун Ромын эзэнт гүрэн (Герман)
- 1556 Испани, Португал
- 1559 Швед
- 1564 Франц
- 1576 Өмнөд Нидерланд
- 1579 Лорейн
- 1583 Хойд Нидерланд
- 1600 Шотланд
- 1700 Орос
- 1721 Тускани
- 1752 Их Британи
Онцлох үйл явдал[засварлах | edit source]
- МЭӨ 153 – Ромын зөвлөл албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлжээ.
- МЭӨ 45 – Ромын эзэнт гүрэн иргэний он тооллыг Юлианы тооллоор тооцож, жилийн эхний өдрийг Нэгдүгээр сарын 1-нд тэмдэглэж байхаар тооцжээ.
- 1001 – Пап II Сильвестер Их хунтайж I Стивенийг Унгарын эзэнт гүрний хаанаар өргөмжлөв.
- 1502 – Португалийн судлаачид одоогийн Рио де Жанейро хотод анх удаа ирлээ.
- 1515 – Францын I Францис хаан ширээнд залрав.
- 1600 – Шотландчууд Нэгдүгээр сарын 1-ний өдрийг албан ёсоор тоолж эхлэв.
- 1739 – Францын аялагч Жан Баптист Чарльз Буве дэ Луцье Буве арлыг илрүүлэв.
- 1773 – Английн далайчин Жон Ньютон "Amazing Grace" дууг зохион, өөрийн хөлөгтөө анх удаа дуулжээ.
- 1776 – Америкийн иргэний дайн: Холбооны арми болон Эзэн хааны арми Виржиниа мужийн Норфолкт цуст тулаан дэгдээлээ.
- 1801 – Их Британийн эзэнт гүрэн болон Ирландын эзэнт гүрний хооронд нэгдэх хэлэлцээ амжилттай болж Их Британи болон Ирландын эзэнт гүрэн гэж нэрлэгдэх болжээ.
- 1801 – Одон оронч Жузеппе Пиацци одой гариг болох Сересийг нээжээ.
- 1804 он - Гайти Францын жолоодлогоос мултарсан. АНУ-ын удаах Хойд Америкийн хоёр дахь тусгаар тогтносон улс болжээ.
- 1808 – АНУ боол оруулж ирэхийг албан ёсоор хориглов.
- 1833 – Их Британи улс Фолклендийн арлыг өөрийн эзэмшил хэмээн зарлав.
- 1860 – Польш улс анх удаа шуудангийн марк ашиглажээ.
- 1873 он - Япон Григорийн тооллыг хэрэглэж эхэлсэн.
- 1877 он - Их Британийн хатан хаан Викториа мөн Энэтхэгийн хатан хаан хэмээн зарлан тунхаглагдсан.
- 1881 – Францын зохион бүтээгч Фердинанд дэ Лессепс Панамын сувгийн барилгын ажлыг эхлүүлэв.
- 1899 он - Куба Испанийн жолоодлогоос мултарсан.
- 1901 он - Британийн эзэмшилд байсан одоогийн Австралийн нутаг Австралийн Хамтын Нөхөрлөл хэмээгдэж, анхны ерөнхий сайд нь Эдмунд Бартон хэмээгч хүн болжээ.
- 1912 он - Хятадад Дундад иргэн улс тогтжээ.
- 1920 – Беларусийн Коммунист холбоо нам болон өргөжих болсоноо зарлалаа.
- 1934 – Алькатраз арлыг АНУ-ын холбооны шорон болгов.
- 1942 он: Атлантикийн дүрмийг үндэслэн Вашингтон Д.С.-д Нэгдсэн Үндэстний Байгууллагын тунхаглалд нийт 26 орон гарын үсэг зурж, Гитлерийн эсрэг эвсэлийг үүсгэв. Үүгээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын үндэс суурийг тавьжээ.
- 1959 – Кубын хувьсгалын удирдагч Фидель Кастро, тухайн үеийн удирдагч Фулгенсио Батистаг түлхэн унагав.
- 1965 – Афганистаны нийслэл Кабул хотод Иргэний ардчилсан нам албан ёсоор байгуулагдлаа.
- 1971 – АНУ-ын Конгресс тамхины сурталчилгааг хоригложээ.
- 1979 – БНХАУ болон АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоожээ.
- 1982 – НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Перу улсын дипломатч Хавиер Перез дэ Куеллар сонгогдлоо. Ингэснээр НҮБ-ын анхны Латин Америк ерөнхий НБД болсон юм.
- 1984 он - Их Британиас салж, Брунейн султант улс тусгаар тогтнов.
- 1990 – АНУ-ын Нью-Йорк мужийн амбан захирагчаар хар арьст Девид Динкинс сонгогдож, тус мужийн анхны өнгөт арьст захирагч болжээ.
- 1995 – Дэлхийн худалдааны байгууллага албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлжээ.
- 1997 – НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Ганын улстөрч Кофи Аннан сонгогдлоо.
- 1999 – Европын Холбооны 11 гишүүн улс тус холбооны нэгдсэн мөнгөн тэмдэгтийг евро гэж нэрлэхээр болсон байна.
- 2002 он - Евро нь Европын холбооны 12 гишүүн орны хууль ёсны мөнгөн тэмдэгт гэж батлагдав.
- 2002 он - Хятадын Тайвань нэрээр Тайвань албан ёсоор Дэлхийн Худалдааны Байгууллагад элсэв.
- 2009 – Тайландын нийслэл Бангкок хотын шөнийн цэнгээний газарт түймэр гарч 66 хүн амиа алджээ.
- 2015 – ОХУ, Армени, Беларус, Казахстан, Киргизстан улсын удирдагчид Евразийн эдийн засгийн зөвлөлийг байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа.
Мэндэлсэн алдартнууд[засварлах | edit source]
- 1431 – Пап VI Александр (1503 онд нас барсан)
- 1449 – Италийн улстөрч Лоренцо де Медичи (1492 онд нас барсан)
- 1752 – АНУ-ын төрийн далбааг зохион бүтээгч Беци Росс (1836 онд нас барсан)
- 1863 – Орчин үеийн олимпийн наадмыг санаачлагч, Олон улсын Олимпийн хороог үүсгэн байгуулагч Пьер де Кубертин (1937 онд нас барсан)
- 1864 он – Хятадын уран зураач Ци Байши
- 1874 – АНУ-ын улстөрч, АНУ-ын Тэнгисийн цэргийн 44 дэх сайд Франк Нокс (1944 онд нас барсан)
- 1879 – Фокс телевизийн суваг, кино компанийг үүсгэн байгуулагч Уиллиам Фокс (1952 онд нас барсан)
- 1892 – Филиппиний улстөрч, хуульч, Филиппин улсын 5 дахь ерөнхийлөгч Мануэль Рохас (1948 онд нас барсан)
- 1895 – АНУ-ын холбооны мөрдөх товчоог үүсгэн байгуулагч, анхны дарга Ж.Эдгар Хүүвер (1972 онд нас барсан)
- 1927 – АНУ-ын эдийн засагч, Нобелийн шагналт Вернон Л.Смит
- 1936 – Костко компанийг үүсгэн байгуулагч, бизнесмэн Жеймс Синегал
- 1944 – Суданы фьелд маршал, Судан улсын 7 дахь ерөнхийлөгч Омар аль Башир
- 1946 – Бразилийн хөлбөмбөгч, менежер Ривелинио
- 1952 – Катар улсын 7 дахь эмир Хамад бин Халифа аль Тани
- 1952 он — Өмнө Солонгосын жүжигчин Ань Сон-ги
- 1956 – Францын сангийн сайд, ОУВС-ын тэргүүн Кристин Лагард
- 1961 – Английн сэтгүүлч Фиона Филлипс
- 1968 – Хорватын хөлбөмбөгч Давор Шукер
- 1977 – Тайванийн F4 хамтлагийн дуучин, жүжигчин Жерри Ян
- 1985 – Бразилийн сагсанбөмбөгч Тиаго Сплиттер
- 1995 - Super Junior хамтлагийн Sungmin
- 1992 – Английн хөлбөмбөгч Жек Уилшир
- 1992 он – Хятадын тамир дасгалч Хэ Кэсинь
Нас барсан алдартнууд[засварлах | edit source]
- 1515 – Францын XII Луи хаан (1462 онд төрсөн)
- 1782 – Герман гаралтай Английн хөгжмийн зохиолч Йоханн Кристиан Бах (1735 онд төрсөн)
- 1966 – Францын сэтгүүлч, улстөрч, Бүгд Найрамдах Франц улсын 16 дахь ерөнхийлөгч Винсен Аурио (1884 онд төрсөн)
- 1995 – Унгар гаралтай Америкийн физикч, математикч, Нобелийн шагналт Южин Уигнер (1902 онд төрсөн)
- 2013 – АНУ-ын дуучин, жүжигчин Петти Пейж (1927 онд төрсөн)
- 2015 – АНУ-ын улстөрч, хуульч, Нью-Йорк мужийн 52 дахь амбан захирагч Марио Куомо (1932 онд төрсөн)
Тэмдэглэлт баяр[засварлах | edit source]
Итали Үндсэн хуулийн өдөр
Бруней Тусгаар тогтнолын өдөр
Хайти Тусгаар тогтнолын өдөр
Судан Тусгаар тогтнолын өдөр- Григорийн тооллын дагуу шинэ жилийн өдөр
|
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||